Танилцуулга


           Монголын залуу хуульчдын клуб, Монголын Шүүхийн мэтгэлцээний холбооны залуус 2004 оноос тус тусдаа өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаад 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу 2013 онд шинчлэгдэн нэгдэж “Өмгөөллийн Заяа энд Золоо зөв” ХХН нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль, ёс зүйн хүрээнд шударга, тууштай, найдвартай хамгаалах, байнгын тогтвортой харилцааг эрхэмлэх, харилцагчдынхаа мэдээллийг нууцлалын өндөр түвшинд хадгалах явдлыг үндсэн зарчим болгодог.

Бид мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан гэрээний эрх зүй, банк, санхүү, татвар, бизнесийн эрх зүй, олон улсын эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн туршлагатай хуульч, өмгөөлөгчид байдаг.

Бид Монголын хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын дагуу Өмгөөллийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдэж 031 дугаар гэрчилгээг авсан.

Бид Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 06-р сарын 11- ний өдрийн 179-р тогтоолоор Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх, IPO гаргах чиглэлээр хууль зүйн магадлан шинжилгээ буюу хууль зүйн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй цөөн хуулийн фирмийн нэг юм.

Бид Монголдоо анхдагч, тэргүүлэгч байхыг ямагт зорин ажилладаг бөгөөд анхны дуудлагын өмгөөллийн үйлчилгээ, тусгай дугаар, видео, аудио зөвлөгөө, онлайн болон текстэн зөвлөгөө, сошиал зөвлөгөө зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн туршлагатай билээ.

Бид 2018 оны эхний улирлын байдлаар 3,880 орчим иргэд, байгууллагад биечлэн, 8,350 орчим иргэдэд утсаар, 5,800 орчим иргэдэд цахимаар зөвлөгөө мэдээлэл хүргэсэн нь монголын хамгийн их хандалттай хуулийн фирм болсон билээ.

Бид тооноос илүү чанарыг эрхэмлэдэг тул оролцсон хэрэг, маргаан болгоноо амжилттай, чанартай үр дүнтэй үйлчүүлэгчидаа үзүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Бид байгууллага бүрийн үйл ажиллагаанд тохирсон хууль эрх зүйн орчныг сайтар судалж, тэдгээрт тохирсон шийдлийг үйлчлүүлэгчид санал болгодог.

Бид Монгол, Англи, Хятад хэлээр үйлчлүүлэгчтэйгээ шууд харилцаж гадаадын хөрөнгө оруулагч нарт тохирсон үйлчилгээний таатай нөхцөлийг санал болгодог.

Бид таны итгэлтэй зөвлөгч, урт хугацааны найдвартай түнш байх болно.

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Бага тойруу, Чингисийн талбай+976 7000-0809+976 19002233 zuvulguuu@gmail.comwww.zuvulguu.com