Улаан гэрлээр гарч болно.


Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо заавал ногоон гэрлээр гарна гэсэн ойлголттой байдаг. Гэтэл тийм биш байдаг. Өөрөөр хэлбэл МУ-ын замын хөдөлгөөний дүрэмийн 5.3 дах хэсэгт "Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй"мөн дүрмийн 5.9-ын в-д “дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө” өөрөөр хэлбэл хэрэв замын хөдөлгөөныг Замын цагдаагын алба хаагч дохиураа ургаш зааж зохицуулсан байх үед та зохицуулагчийн ард талаар улаан гэрэл ассан байсан ч зам хөндлөн гарч болно гэсэн үг.

Зарим үед ажиглаад байхад дээрх зохицуулалт хийгдсэн байсан ч хүмүүс зам хөндлөн гарахгүй ногоон гэрлийг хүлээж зогсох нь олонтаа тохиолддог. Энэ нь буруу юм.

 

 

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Бага тойруу, Чингисийн талбай+976 7000-0809+976 19002233 zuvulguuu@gmail.comwww.zuvulguu.com