• Эвлэрүүлэн зуучлал

Маргалдагч талуудыг заавал шүүх, арбитраар явахгүйгээр манай фирмээр дамжуулан харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм. Эвлэрүүлэн зуучлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал харьцангуй бага, цаг хугацаа хэмнэх, хувийн нууц нийтэд дэлгэгдэхгүй, ажиллагааны уян хатан байдал гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Эвлэрэл нь зөвхөн маргааны талуудаар хязгаарлагдахгүй, нийгэмд ашигтай, хэрэгтэй ажиллагаа юм. Энэ нь хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоож, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан сонголтуудаас олох боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой гэх зэрэг сайн талуудтай.

  • Хувийн өмгөөлөгчийн үйлчилгээ

Монгол иргэнд болон гадаад улсын иргэд, харьяалалгүй хувь хүнд зориулсан үйлчилгээ юм. Таны хууль ёсны ашиг сонирхлыг насан туршид болон тодорхой хугацааны туршид хангах, хамгаалахад орших бөгөөд та хууль эрх зүйн асуудалдаа санаа зовох шаардлагагүй болно.

  • Оюуны өмч, патентын эрх зүйн харилцаа

Патент, зохиогчийн эрхбарааны тэмдэг болон газар зүйн заалт, бусад төрлийн эрх,  худалдааны нууц, сурталчлах эрх, шударга бус өрсөлдөөний эсрэг эрх гэх зэрэг эрхүүдийг давхар хамруулдаг. Дуу хөгжим болон уран зохиол гэх мэт урлагийн бүтээлүүд, мөн зарим нэг шинжлэх ухааны нээлт, зохион бүтээл, үг хэллэг, өгүүлбэр, тэмдэглэгээ, ялгах тэмдэг болон загвар дизайн оюуны өмчийн эрхээр хамгаалагддаг. Энэхүү ажиллагаанд хууль эрх зүйн цогц үйлчилгээг үзүүлнэ.

 

УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Бага тойруу, Чингисийн талбай+976 7000-0809+976 19002233 zuvulguuu@gmail.comwww.zuvulguu.com